Нууцлалын бодлого

Компани нь bring.mn вэбсайт болон мобайл аппликэйшн (хамтад нь "Үйлчилгээ" гэж нэрлэх)-д бүртгүүлсэн бүх хэрэглэгчдийн хувийн нууцлалыг энэхүү баримт бичигт зааснаар хадгалж, хамгаална. Мөн Компани нь хэрэглэгчийн мэдээллийг уг нууцлалын бодлогод заасны дагуу хэрэглэх эсхүл дамжуулна.

Компани нь энэхүү нууцлалын бодлогод тусгасанаас өөрөөр болон Монгол улсын хуульд зааснаас бусад ямар ч тохиолдолд хэрэглэгчийн аливаа мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй. Платформыг хэрэглэж байгаа бол Таныг уг нууцлалын бодлогыг зөвшөөрсөн гэж үзнэ.

Компани нь Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулж болно. Өөрчлөлт орсон тухай энэ бодлогын дээд хэсэгт байрлах Сүүлд шинэчилсэн огноог өөрчлөх болон бусад хэлбэрээр мэдэгдэнэ. Тухайлбал: вебсайтаар дамжуулан мэдэгдэл байршуулах эсвэл имэйлээр мэдэгдэл илгээх зэрэг байж болно.

МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ

Хэрэглэгч өөрөө өгөх мэдээлэл: Бид таныг платформд бүртгүүлж, платформыг ашиглах явцад мэдээллийг цуглуулдаг. Жишээлбэл: бүртгүүлэх, орлого, зарлагын гүйлгээхийх, арилжаа хийх, санал асуулгад оролцох, манай олон нийтийн хуудсуудад мэдээ нийтлэх эсхүл бусад хэлбэрээр бидэнтэй харилцах үед таны мэдээллийг цуглуулдаг.

Бусад эх сурвалжаас авсан мэдээлэл: Мөн бид бусад эх сурвалжаас мэдээлэл авч, платформоор дамжуулан цуглуулсан мэдээлэлдээ нэгтгэн оруулж болно. Тухайлбал, биеийн байцаалт шалгах үйлчилгээ үзүүлэгч зэрэг гуравдагч этгээдээс таны хувийн мэдээллийг авч болно.

МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРУУЛАХ

Компани таны өгөгдлийг боловсруулах бөгөөд таны мэдээллийг боловсруулуулахаар бусад этгээдэд шилжүүлэхгүй.

Платформд хандсан, нэвтэрсэн, ашигласан эсхүл бусад хэлбэрээр бидэнд мэдээлэл өгснөөрөө та Монгол улсад болон бусад улс орон руутаны мэдээллийг дамжуулах, шилжүүлэхийг зөвшөөрч байгаа болно. эсхүл бусад хэлбэрээр бидэнд мэдээлэл өгснөөрөө та Монгол улсад болон бусад улс орон руутаны мэдээллийг дамжуулах, шилжүүлэхийг зөвшөөрч байгаа болно.

МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРУУЛАХ

Компани таны өгөгдлийг боловсруулах бөгөөд таны мэдээллийг боловсруулуулахаар бусад этгээдэд шилжүүлэхгүй.

Платформд хандсан, нэвтэрсэн, ашигласан эсхүл бусад хэлбэрээр бидэнд мэдээлэл өгснөөрөө та Монгол улсад болон бусад улс орон руутаны мэдээллийг дамжуулах, шилжүүлэхийг зөвшөөрч байгаа болно. эсхүл бусад хэлбэрээр бидэнд мэдээлэл өгснөөрөө та Монгол улсад болон бусад улс орон руутаны мэдээллийг дамжуулах, шилжүүлэхийг зөвшөөрч байгаа болно.

МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛАХ

Бид таны талаар цуглуулсан хувийн мэдээлэл болон бусад мэдээллийг дараах тохиолдлуудад Компанитай хамтран ажиллах гэрээтэй бусад этгээдэд дамжуулж болно.

  1. Компанийн өмнөөс маркетингийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээ үзүүлэгчдэд;
  2. Арилжаа хийх,дансны бүртгэл хөтлөх, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрийг биелүүлэх эсхүл хуулийн дагуу мөрдөн шалгалт хийхэд оролцох зэрэг зорилгоор дамжуулж болно. Жишээлбэл, бид өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотойгоор таны мэдээллийг дараах байдлаар дамжуулж болно.
  3. Хэрэв Компани хууль, эрх зүйн үүргээ биелүүлэхийн тулд таны мэдээллийг задлах эсхүл хуваалцах үүрэг хүлээсэн бол.

Компани нь хэрэглэгчидээ таних, залилан мэхлэх үйл ажиллагаанд хяналт тавихад дэмжин ажилладаг гуравдагч этгээдэд дамжуулах, мөн үйлчилгээгээ сайжруулах зорилгоор таны мэдээллийг хадгалж, ашиглах боломжтойг анхаарна уу.

Мөн бид нэгдмэл сонирхолтой компани эсхүл нэгдмэл сонирхолтой бус гуравдагч этгээдүүдтэй таны мэдээллийг өөр мэдээллүүдтэй нэгтгэн бүлэглэсэн хэлбэрээр эсхүлтаныг танихад ашиглах боломжгүй, эзэн нь тодорхойгүй байдлаардамжуулж болно.

АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Бид таны хувийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хамгаалахын тулд аюулгүй байдлын зохих үйл ажиллагаа, дотоод журмыг хэрэгжүүлдэг. Мөн таны мэдээллийг биет, техникийн болон мэдээллийн удирдлагын бодлогын дагуу аюулгүй байдлын арга хэмжээг хэрэгжүүлэх замаар хамгаалдаг. Тухайлбал бүх ажилтан таны мэдээлэлд хандах эрхгүй бөгөөд зөвхөн эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр тусгайлан томилсон ажилтан хандах зэргээр журамлан зохицуулдаг.

МЭДЭЭЛЭЛД НЭВТРЭХ

Та өөрийн хувийн мэдээллийг биднээс авах эрхтэй. Тухайн мэдээлэл нь боловсруулалт, цаг хугацаа шаардлагатай тохиолдолд төлбөртэй байж болно.

ХОЛБОО БАРИХ

Хэрэв танд энэхүү Нууцлалын Бодлогын талаар ямар нэг асуулт, санал хүсэлт байвал support хэсгээр бидэнтэй холбогдоно уу.